‘’Коралайна Инжиниринг-СЕТСО’’ компанийн Нүүрсний хэрэг эрхлэх газар нь Орос улс болон Тусгаар Тогтносон улсуудын (ТТУ) нүүрсний үйлдвэрүүдэд зориулж Дэлхийн хамгийн тэргүүний үйлдвэрлэгчдээс орчин үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлж суурьлуулах, ашиглалтанд хүлээлгэж өгөх мөн түүнчлэн нүүрс баяжуулах технологи, төсөл боловсруулах талаар дагнан ажилладаг мэргэжлийн байгууллага. Нүүрсний салбарын дэлхийн тэргүүний компаниудтай хамтарч амжилттай ажилласан он жилүүдэд хуримтлуулсан баялаг туршлага дээр тулгуурлаж бид үнэн хэрэгтээ нүүрс боловсруулахтай холбоотой ямар ч зорилтыг шийдвэрлэх чадвартай мөн манай технологийг нэвтрүүлснээс уул геологийн хамгийн хэцүү бэрх нөхцөлд ч гэсэн эдийн засгийн ихээхэн үр ашиг олох боломжтой. Орос улс болон Тусгаар тогтносон улсууд зах зээлд дөнгөж орж байсан тэр жилүүдэд бид ЗХУ задарсны уршгаар хязгаарлагдмал санхүүжилтийн нөхцөлтөй тулгарсан олон үйлдвэр газруудын шийдвэрлэх асуудал ба хүндрэлийг нарийвчилж судалсан. Эдгээр хүчин зүйлсийг анхааралдаа авч манай мэргэжилтэнгүүд хөгжингүй эдийн засагтай орнуудад байдаг нүүрсний дэвшилтэд олон тооны технологи шийдэл дотроос Орос улсын нөхцөлд хамгийн тохиромжтой дараахь технологи үндэслэлийг сонгосон, эдгээр нь:

  1. Нүүрсийг боловсруулах, усгүйжүүлэх мөн ангилан сортлох хамгийн үр ашигтай технологи иж бүрдлүүдийг ашиглах.
  2. Дэлхийн тэргүүний үйлдвэрлэгчдийн найдвартай бөгөөд уул уурхайн нөхцөлд удаан эдэлгээт тоног төхөөрөмжийг сонгох мөн суурьлуулах.
  3. Механик аргаар усгүйжүүлэх технологийг аль болох илүү давамгай нэвтрүүлэх.
  4. Нүүрс баяжуулахтай холбоотой үйлдвэрийн өртөг зардал нь тухайн зах зээл дэхь борлуулалтын нөхцлүүдтэй уялдаатай байх зарчимд үндэслэх зэрэг болно.


Принципы, принятые на вооружение нашей компанией, прошли проверку на многих угольных предприятиях России и СНГ, не раз доказав свою эффективность. Передовые технологии, применяемые компанией «СЕТСО» во время реализации проектов, позволяют нашим заказчикам существенно снизить расходы на электроэнергию, обогащение и транспортировку готового продукта. Самое пристальное внимание наша компания уделяет вопросам экологии и охраны окружающей среды на всех этапах реализации каждого конкретного проекта.  


Манай компанийн технологи тоног төхөөрөмжид нэвтрүүлэхээр шийдсэн зарчмууд нь Орос улс болон Тусгаар Тогтносон улсуудын хэд хэдэн нүүрсний үйлдвэрүүдэд тодорхой шалгуураар туршигдаж, улмаар эдийн засгийн хувьд ашигтай болох нь нэг бус удаа нотлогдсон. Тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх явцад ‘’СЕТСО’’ компанийн ашиглаж буй дэвшилтэд технологи шийдлүүдийн ачаар манай захиалагчид цахилгаан эрчим хүчний зарцуулалт, нүүрс баяжуулах мөн бэлэн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд гарах өртөг зардлыг мэдэгдэхүйц бууруулах бодит нөхцөл бүрдэх болно. Тодорхой төслийг хэрэгжүүлэх болгоны бүх үе шат, дамжлагад манай компанийн зүгээс экологийн болон хүрээлэн орчныг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж ажилладаг.


‘’СЕТСО’’ компанийн зүгээс өөрийн захиалагчдад нүүрс болов сруулах шинэ үйлдвэрүүдийг барьж байгуулах, одоо ажиллаж буй үйлдвэрүүдийг шинэчилж тоноглохтой холбоотой бүх талын ажил үйлчилгээг санал болгож байгаа. Манай мэргэжилтэнгүүд түүхий эдийн нөөцийг судлаж үзэх ба техник эдийн засгийн үндэслэл (ТЭО) боловсруулж, технологи дамжлагад суурьлуулах тоног төхөөрөмж тус бүрийн ажиллагаанд шинэчлэлт хийх бөгөөд бид хамгийн өндөр үр ашиг өгөхүйц технологи боловсруулалтыг зохион байгуулах тийм хувилбар уудын харьцуулалт, дүн шинжилгээ хийдэг. Компанийн зүгээс ажлын төслүүдийг боловсруулж түүнийг хянан хэлэлцэх, мөн зөвшөөрөх байгууллагатай эцэслэн зөвшилцөх, харилцан баталгаажуулах талын ажлуудыг хийх болно. Бид захиалагчаар батлуулахын өмнө экспертиз/ хяналт шалгалтын байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх ажлын төслийн экспертиз хийж, барьж байгуулах тухай ИГАСН-аас зөвшөөрөл авахад туслалцаа дэмжлэг үзүүлэх болно. Компанийн зүгээс төсөл тус бүр дээр тоног төхөөрөмжийн маш няхуур сонголт хийж, нийлүүлэх ажлыг хариуцана. Бид тухайн төслийг хэрэгжүүлэх бүхий л явцад зохиогчийн хяналт тавьж, техникын талын дагалдах ажилуудыг мөн түүнчлэн тоног төхөөрөмжийн баталгаат хугацааны дараах үйлчилгээг хариуцдаг. Манай компани нь байвал зохих бүх төрлийн лиценз/зөвшөөрөл ба сертификатыг эзэмших гэрчилгээтэй. 


Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл mongolia@cetco.ru э-мейлээр хандана уу